Шилдэгүүдэд зориулав

Анги: 373 – Мулааны дууль төрсөн нь

Анги: 373 – Мулааны дууль төрсөн нь

Цуглааны уур амьсгал нэг л таагүй болчхов. Бүгд л байдал яаж эргэхийг хүлээн нэг нэгэн рүүгээ ширтэн зогсоцгооно. Чэн Могийн багш Мастер Вэй, Вү Зэкүйнд хандан "Захирал Вү, уучлаарай. Миний шавь юм үзэж нүд тайлаагүй. Түүний хэлснийг хүндээр тусгах хэрэггүй дээ." гэв.

Вү Зэкүйн инээмсэглээд "Зүгээр дээ, бяцхан Могийн найраг дажгүй болсон байна." гэлээ.

Мастер Вэй санаа алдаад "Шүлэг дажгүй ч, илтгэж байгаа санаа нь огтхон ч сайн биш байна." гэв.

Мастер Зоү хажуунаас нь "Тэр өшөө илүү суралцах хэрэгтэй. Багшийнхаа нөмрөгөөс гарч хэсүүчлэхэд дэндүү эрт байна." гээд толгой сэгсрэв.

Цугларсан яруу найрагчдад ч хэлэх зүйл байхгүй байлаа. Мастер Вэйгийн шавийг хөндлөнгөөс зэмлэх нь ёс суртахуунгүй хэрэг байв. Дуут яруу найраг ашиглан эмэгтэйчүүдийг гэртээ л байж гэрийн ажлаа хий хэмээн илэрхийлсэн нь сайхан бичигдсэн ч түүний зан чанарыг тааруухан илтгэж байлаа. Тэр захирал Вүгийн нэр хүндийг бодсон болов уу? Тэр эмэгтэйчүүдийн дундах төлөөлөл учраас яруу найрагчид ч түүнээр шоглоом хийж зүрхлэдэггүй байтал энэ сурагч Чэн Мо яагаад ингэх болов? Захирал Вү түүнд өс санаагүй нь сайн хэрэг. Иймэрхүү зан храктр гаргаж, ингэж хэлсэн хүнийг тэр даруйд нүүрээр нь газар шаах байтал.

Вү Зэнкүйн бол соёл, боловсролын хүрээнд энд байгаа бүх хүнээс ч илүү асар нэр нөлөөтэй эмэгтэй. Боловсролын хүрээнд бол тэд энгийн л хүмүүс. Вү Зэнкүйн л ганцаараа эрх мэдэлтэй нь юм.

Хэрвээ тэр иймхэн зүйл ч сэтгэх чадваргүй бол түүний ирээдүй ч мөн адил хол явахгүй байх биз. Хүн бүр л Чэн Мог дор бүрнээ шүүмжилж байлаа. *Хмм, залуу хүмүүс тэвчээргүйн улмаас тэнэг зүйл хийх нь бий. Заримдаа тэдэнд өөрсдийнхөө алдаан дээрээс өөрсдөө суралцах боломж өгөх хэрэгтэй*

Мастер Зоү, Чэн Мо руу хараад "Юугаа хүлээсэн юм? Захирал Вүгээс уучлалт гуй"

Чэн Мо хэсэг эргэлзсэнээ Вү Зэкүйн рүү хараад "Захирал Вү, таныг уурлуулсан бол уучлаарай, гэхдээ энэ дуут яруу найрагт маань ямар ч далд санаа байхгүй шүү. Би зүгээр л багшдаа сурсан зүйлсийнхээ үр шимийг харуулах гэсэн юм" гээд буруугаа хүлээх шинжгүй зогсов.

Тэнд байсан бүх хүн хөмсөг зангидав.

Хөгшин мастер Вэйгийн харц ч ширүүслээ.

Чэн Мо ч өөрийнхөө бардам зангийн хохирогч болсон байлаа. Тэр хэрээс хэтэрч, өөрт нь ямар ч буруу байхгүй гэсэн аястай зогссоор байв. Тэр Вү Зэкүйн мастер Зоүгийн яруу найргийг багшид нь бэлэглэснийг мэдээгүй байлаа. Тэр зөвхөн багшийнхаа хариуг авахыг л хүсэж, өөр юу ч хүсэхгүй байв. Дуут яруу найргийг бичдэгээ биччихсэн болохоор өөр яалтай ч билээ.

Су На ууртайгаар "Тэр ёстой шохой, бяслаг хоёроо ялгахгүй юм даа. Захирал Вү хүндээр тусгаагүй байтал энэ муу ингэж л байдаг?!" гэж хэлэв.

Су-гийн аав нь түүнийг загнас хийгээд "Суугаач. Чи юундаа уурласан юм?"

Су На хариуд нь, "Тэр эмэгтэйчүүдийг доромжилчхоод байхад би юм хэлж болохгүй юу?!"

Эмэгтэй яруу найрагч "Хмп, бид чинь ямар зуунд амьдарч байгаа билээ? Тэгтэл ийм ч юм бичиж байх гэж. Хөгшин мастер Вэй, өнөөдөр бидний Яруу найрагчдийн нийгэмлэгийн ойн баяр, бас таны төрсөн өдөр. Бид танд баяр хүргэх гэж ирсэн болохоос доромжлуулах гэж ирээгүй. Нийгмийн шинэ эрин зуунд амьдарч байж ийм хуучны үзэлтэй хүмүүс байх гэж? Би өөрийн биеэр хараагүй бол итгэхээргүй л байлаа! Эмэгтэйчүүд бидний юу нь буруу гэж?"

"Тийм шүү!"

"Бид яг юугаараа тийм хэрэгцээгүй юм?"

"Ийм дуут яруу найраг бичсэн хүн хүмүүжил муутай л хүн байгаа."

"Одоо болтол гүрийсээр л байна уу? Гэмээ ухаараагүй юу? Хийж чадсан байж, буруугаа хүлээж чадахгүй!"

"Мастер Вэй, бид таныг хүндэлдэг. Гэхдээ таны энэ шавь чинь үнэхээр... олиггүй юм."

Эмэгтэй гишүүд болон эмэгтэй яруу найрагчид Чэн Мог шүүмжилсээр л байв. Захирал Вү нэр хүндээ бодоод уурлаагүй ч, бусад эмэгтэйчүүдэд биеэ барих хэрэг байхгүй байлаа. Тэд бүгд эмэгтэйчүүд, тэгээд ч Чэн Мо руу нулимаад өнгөрвөл харин ч зөөлөн хандаж байгаагийн шинж. Чэн Могийн найраг үнэхээр тэднийг хилэгнүүлсэн юм!

Багш Ванг эхнэртээ ингэж хэлэв "Кү хөгшөөн, юунд уурласан юм."

Эмэгтэй хөмсөгөө зангидаад, "Юунд уурласан юм гэнээ? Би бодсоноо хэлж болохгүй юу?!"

Багш Ванг инээшийгээд "Нээх их зүйл битгий хэлээрэй. Хангалттай будаа алга уу? Ахиад ид ид." Мастер Вэйгийн төрсөн өдөр болохоор энэ сэдвээр ярих тусам байдал хурцдах болохоор Ванг багш байдлыг намдаах гэж хичээж байлаа.

Бас нэгэн яруу найрагч охиндоо хандаж "Шиао Жианг, ахиад ярих хэрэггүй, хоолоо ид!"

Су На-тай нэг ширээнд сууж байсан тэр охин савхаа ширээн дээр чангаар тавиад "Надад юм идэх хүсэл байна гэж бодоо юу? Ааваа, тэр Чэн гэдэг залуу ёстой эргүү амьтан! Би хэнийг ч уурлуулахгүй мөрөөрөө хоолоо идэж байхад тэр гарч ирээд эмэгтэйчүүдийг доромжилсон. Түүний яруу найраг өөр сэдэвтэй байсан бол хамаа алга, гэхдээ тэр юу гэлээ? Түүний дууд яруу найраг дээр эрчүүд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж, бусдын дэмий ярианд автах хэрэггүй гэсэн. Тэгснээ эмэгтэйчүүдийг асуудал тарьдаг, ёс суртахуунгүй гэсэн! Тэр эмэгтэйчүүдийг үзэн яддаг. Хэрвээ энийг нь олон нийтэд хүргэвэл хүмүүс Яруу найрагчдийн нийгэмлэгийг юу гэж бодох уу? Хмп, хэдэн хөгшин феодалаар удирдуулсан нийгэм л гэж бодох биз!"

Аав нь уурлаад "Юугаа дэмийрээд байгаа юм. Зүгээр хоолоо идээдэх!"

Шиао Жианг хариуд нь "Тэр энийгээ тайлбарлахгүй юм бол идэхгүй!"

Шиао Жиангийн хажууд байсан эмэгтэй түүнийг тэврээд "Хөгшин Сун, охин руугаа битгий хашхичаад бай. Түүнийг ийм юм бичихэд нь юм хэлээгүй байж, бид нарыг юм хэлэхээр хориод байх юм?"

"Том эгч Юү, бяцхан Мо албаар тэгээгүй байхаа" гэж охины аав хэлэв.

Том эгч Юү "Гэхдээ тэр уучлалт гуйх ёстой" гэв.

Тэнд байсан бүх эмэгтэйчүүд түүний тайлбарыг хүлээж авахгүй байлаа. Харин тэнд байсан эрчүүд яахаа мэдэхгүй байлаа.

"Ахаа"

"Ахаа"

"Энэ..." хэмээн Мастер Вэйгийн бусад сурагчид чимээгүй суухаас өөр хийж чадах зүйл байхгүй байлаа.

Чэн Мо-д ингэж хэлэхээс өөр арга байхгүй байлаа "Эгч нараа, надад үнэхээр далд санаа байхгүй ээ. Би багшийн төрсөн өдөрт зориулж эртний дуут найргийг л дууриаж юу сурснаа харуулах гэж л бичсэн юм. Би энийг өнгөрсөн сарын турш найруулсан, тэгээд багшид гэнэтийн бэлэг болгохыг хүссэн юм!"

Гүрийсээр л! Шалтаг тоочсоор л!

Энэ удаа эрэгтэйчүүд ч түүнийг жигшиж эхлэв!

Тэгтэл гэнэт хэн нэгэн юм хэлэв. Занг Еэ хоол ам руугаа хийгээд, залгиж орхив. Тэгээд Чэн Мо руу аажуу ширтээд "Чи бүтэн сар судалж, найруулчхаад ийм утгагүй зүйл зохиож байгаа юм уу? Чиний судалгаа тийм ч хол яваагүй юм шиг байна" гэлээ!

Чэн Мо "Хог оо?" гэж элэглэв.

Занг Еэгийн үгс дэндүү хурц байлаа. "Мастер Вэйг бодож утгагүй гэж зөөллүүлж хэллээ. Хэрвээ би өөрийн бодол санаагаа илэрхийвэл чиний энэ дуут найраг чинь жинхэнэ хэнд ч хэрэггүй хог шаар. Чи ядаж дуут найраг гэж юу байдгийг мэдэх үү? Чи дуут найраг бичиж чадах уу? Нэг муу энгийн ЕССЭ биччихээд энийгээ дуут найраг гэнээ? Битгий мөрөөд! Ирээдүйд ахиад иймэрхүү хог зохиох юм бол зүгээр л гэртээ үлдээ. Битгий энэ тэнд авч явж өөрийгөө онигоо болго. Яруу найргийг сайн ойлгодог хүн энийг чинь харвал элэгээ хөштөл инээх байлгүй! Чиний найруулсан үгс яахав дээ л юм бас арай гэж л энгийнд тооцогдоно. Гэхдээ утга зохиолын хувьд стандартын хаана ч хүрэхгүй. Жинхэнэ дуут яруу найраг шилжилтийн хэлбэр дээр хэт анхаардаггүйгээс гадна аялагын загвар дээр хэт хатуу байдаггүй. Баримталдаг журам нээх байхгүй ч бас аятай холбогдохоороо дуут найраг болчих нь гэсэн үг биш. Дуут найраг заавал аятай нийцэх албагүй. Бидний уран найраглал чиний бодож байгаа шиг энгийн биш!"

Су На түүнийг дэмжээд "Сайхан хэллээ!"

Яг юуг нь сайхан хэлснийг Су На өөрөө ч сайн мэдэхгүй байлаа. Тэнд байсан хүмүүс ч бас адилхан байлаа. Сайн харвал тэд ч бас дуут найргийн бүтцийг сайн мэддэггүй байлаа. Тэд дуут найргийг бичихэд хэцүү гэдгээс өөр зүйл мэддэггүй байв. Угаасаа тэд яруу найрагчид болохоос дуут найраг бичдэг хүмүүс биш байв.

Нэг хүү тэсэлгүй "Манай ахын бичсэнийг утгагүй гэх гээ юу?" гэв.

"Манай ах ойлгохгүй байгаа нь юм уу, чи ойлгохгүй байгаа нь юм уу?" гэж өөр нэгэн сурагч асуув!

Занг Еэ ёжтой инээсхийгээд "Би ойлгохгүй байна гэж үү?"

Тэрийг нь сонссон Су На ч бас чангаар инээд алдав!

Өөрийг нь доромжилж байгааг хараад Чэн Мо ч зүгээр суусангүй. Тэнд байсан эмэгтэйчүүд дандаа түүний ахмад үе болохоор тэдэнтэй маргалдах хүсэлгүй байв, гэтэл энэ Занг Еэ өөрийгөө хэн гэж бодоов? Чэн Мо: "Мэдээж, чи тийм мундаг юм бол яагаад бидэнд юу чадахаа харуулж болохгүй гэж? Миний бичсэн зүйл дуут найраг биш юм бол яг юуг дуут найраг гэдгийг харуулаач!" гээд шулуухан хэлэв.

Занг Еэ инээмсэглээд "Өнөөдөр захирал Вүгийн төрсөн өдөр болохоор би чамд баяртайгаар заагаад өгье л дөө. Сургалтын төлбөр гэж авахгүй ээ." гэж хэлээд Вү Зэкүйн рүү эргэж хараад "Захирал Вү, би танд бэлэг бэлдэлгүй хоосон ирсэндээ ичиж байгаа болохоор таны төрсөн өдрийн бэлгээр сайхан зүйл бичиж өгье." гэлээ.

Вү Зэкүйн инээгээд "Тэгээч." гэлээ.

Мастер Зоү үүнийг хараад гайхшран "Чи юу бичих юм?"

Занг Еэ тайвнаар ийн хэллээ "Ингэж их зүйл хэлчихсэн юм чинь мэдээж дуут найраг бичнэ дээ. Уг нь түрүүний бичсэн шүлэгүүдээ өгье гэж бодож байсан ч захирал Вүгийн сэтгэл тийм ч ханаагүй байх шиг байсан. За тэгэхээр, энэ дуут найраг тохирох байх. Би бүгдэд чинь түүх ярьмаар байна."

Вү Зэкүйн түүн рүү зөөлнөөр ширтэн "За, би чиний дуут шүлгийг хүлээж байя. Миний сэтгэлд нийцэхгүй бол хүлээж авахгүй шүү." гээд наргиж байгаа харагдах ч түүнд огтхон ч эргэлзэхгүй байлаа.

Энэ бүхнийг ажиглаж байсан гайхшран 'Юу вэ? Нээрээ энд дуут найраг бичих гэж байгаа юм уу? Энэ чинь өмнө нь бичсэн шиг 5 юм уу 7 үгтэй найраг мөр биш шүү! Дуут шүлэг үлгэр ярихад зориулагдсан. Дүрүүдийн төлөвлөлт, түүх зохиол, гол үйл явдал болон гол санааны асуулттай байх хэрэгтэй. Үүнийг бичихэд их судалгаа болон маш олон үгс хэрэгтэй. Тэд бүгд Занг Еэгийн шүлгийн мөр зохиох чадварыг нүдээрээ гэрчилж, биширсэн ч тэдний ихэнх нь хэдхэн л үгтэй байсан. Тус бүрдээ богино, зохиоход амархан байсан. Харин дуут найраг болон тэс өөр. Дор хаяж нэг сар бэлдэх хэрэгтэй. Тэр яаж хэдэн мянга мянган үгтэй найргийг энд шууд зохиох болж байна? Тэнд байсан хүмүүст газар дээрээ зохиох нь бүтэшгүй мэт санагдаж байлаа.' Гэтэл тэр газар дээр нь шууд зохиож үзүүлье гэсэн итгэл дүүрэн байх юм.

Дуут найраг шүү дээ? Яаж ийм зүйлийг шууд зохиож болох юм?

Тэд бүгд ийм зүйл урьд өмнө үзэж байсангүй. Тэгж чадах хүн байдаг гэж үү? Байж боломгүй юм!

Гэтэл Су На итгэл дүүрэн түүнийг дэмжинэ "Урагшаа, Зан багшаа! Тэдэнд юу чаддагаа үзүүлээд өг! Худагны мэлхийнүүд яаж таныг гүйцэхэв? Инээдтэй юм!" хэмээн чангаар инээн хашхична.

"Надад илүү урт шуан цаас аваад ир. Бичих үгсийн тоо ердийнхөөс их байж магадгүй." гэж Занг Еэ хэлэв.

"Ямар хэмжээтэй цаас хэрэгтэй вэ?" гэж мастер Зоү лавлан асуув.

Занг Еэ ч сайн мэдэхгүй "Хмм, ямар ч байж болох байхаа" гэв.

Мастер Зоү хэлэх ч үггүй болчхов, гэсэн ч "Хэр олон үг орох вэ?" гэж асуулаа.

Занг Еэ ахиад л "Сайн мэдэхгүй байна, харж л байя" гэж хариулав.

Тэр газар дээрээ зохиох гэж байгаа юм чинь хэдэн үг орохыг яаж мэдэхэв дээ? Тэгээд мастер Зоү өөрийн сурагч нартаа захиж явуулав. Удалгүй бүх зүйл ч бэлэн боллоо.

Бүгд л идэж байсан юмаа орхин, үзэхээр очлоо.

"Доошоо бууцгаая!"

"Гоё юм болох нь"

"Хүлээж бай, би бас очьё!"

Дээд давхарт байсан гишүүд болон гэр бүлүүд доош бууж ирцгээлээ.

Энэ удаагийнх тэмцээн биш ч яагаад ч юм хүмүүс их догдолж байлаа. Бүх хүн л байж ядан зогсоно. Су На урд эгнээнд зогсоно.

Чэн Мо, Занг Еэгийн яаж онигоо болохыг хүлээж байлаа. Түүний адил бусад сурагч нар ч адилхан бодож байлаа.

Зуугаас авахуулаад мянга мянган үгсийг яаж газар дээр нь найруулж дуут найраг болгох юм бол? Зүгээр л нэг онигоо юм биш үү? Бүүр түүх хүртэл ярих юмуу? Эртний түүхүүдийг тоолж баршгүй олон биччихсэн болохоор хүмүүс бүр залхаж байгаа.

Мастер Зоү хамгийн урд эгнээн зогсоно.

Мастер Вэй болон Вү Зэкүйн суудалдаа суун харна.

Нүдтэй болгон л Занг Еэ дээр төвлөрсөн байлаа.

Занг Еэ бэхэнд бийрээ дүрээд, Чэн Мо руу хараад "Жинхэнэ дуут найраг гэж юу байдгийг сайн хараад ав!" гэж хэлээд... бийрээ уран гэхч нь цаасан дээр гүйлгэн дүрслэн ярьж эхэлнэ.

"Эрт дээр үед Мулан гэдэг охин байжээ."

Охин оо?

Хуа Мулан?

Эртний хэв маяг үргэлж эрчүүдийн талаар бичдэггүй билүү? Яагаад гол дүрээр нь эмэгтэй хүн бичиж байгаа юм бол?

Чэн Мо болон түүний ах дүүс энийг нь сонсоод шоглон инээнэ. Бусад хүмүүс харин гайхширсан байлаа. Тэдний царай, нүүр хувирал Занг Еэг галзуу гэж бодож байгааг тодоор харуулна. Тэр газар дээр нь дуут найраг зохиогоод зогсохгүй эмэгтэй хүнийг гол дүр болгосон байна. Энэ түүх тэгээд яаж хүнтэй гэрлэж, хүүхдүүддээ фермийн ажил заах талаар өгүүлэх юм уу? хэмээн бодоцгооно.

*Цик Цик Цик Цик"

*Мулан хаалга руу харан зогсох ч, холхих чимээ үл сонсогдоно.

Зөвхөн түүний санаа алдах чимээ л сонсогдоно.*

Эхний мөр дуусмагц, Су На юу хийхээ мэдэж байлаа. Тэр Занг Еэгийн ард очиж зогсоод. Түүнийг дараагийн мөрөө бичиж эхлэхэд Су На хойд эгнээнд байгаа хүмүүст сонсогдохоор чангаар уншиж эхэлнэ.

"Эй?"

"Үнэхээр фермийн талаар гэж үү?"

"Гэрийн ажлын тухай юм бол юу нь сонирхолтой юм?"

"Чимээгүй, битгий саад болоод бай. Харж л байя."

Хэдэн эмэгтэйчүүд болон охид түүний ардуур шивнэлдэж байлаа.

Олон зүйл бодолгүй, Занг Еэ маш хурднаар үгний араас үг ямар ч саадгүй бичнэ. Түүнд бодох ч хэрэг байхгүй мэт бийр нь зогсолтгүй хөдөлнө.

*Тэд охиноос сэтгэлд нь хэн байгааг,

Бодолд нь хэн байгааг асууна.

Охиных нь сэтгэлд хэн ч байхгүй

Охиных нь бодолд хэн ч байхгүй.

Урд шөнө би зарлал харсан.

Хаан маш олон цэрэг элсүүлж байна,

Армийн жагсаалт 12 хуулиасд байсан.

Хуулиас бүрт аавын нэр байсан.

Аавд насанд хүрсэн хүү байхгүй

Муланд том ах байхгүй

Би эмээл, морь авч, аавын оронд цэрэгт явна.*

Чэн Мо гайшран зогслоо!

Юу?

Аавынхаа өмнөөс цэрэгт явнаа?

Эрэгтэй хүнд хувирч цэрэгт явах юм уу?

Тэнд байсан бүх хүн гэнэт чимээгүй боллоо. Хэн ч юм ярьсангүй.

Занг Еэ улам хурдан бичиж эхэллээ.

*Зүүн зүгийн дэлгүүрээс чадалтай морь авлаа,

Өмнөд зүгийн дэлгүүрээс эмээл авлаа,

Хойд зүгийн дэлгүүрээс урт ташуур авч

Үүрээр аав ээжтэйгээ салах ёс хийгээд замдаа гарлаа.

Үдэш нь Шар голын эргээр хонохдоо

Аав ээжийнхээ дуудахыг сонссонгүй.

Зөвхөн Шар голын урсгал л сонсогдоно.

Үүрээр шар голоос хөдлөөд

Үдэш нь Хар ууланд ирэхдээ

Аав ээжийнхээ дуудахыг сонссонгүй,

Зөвхөн Ен овооны нүүдэлчин морьдын янцгаалах л сонсогдоно.*

Үл ялиг махлаг, дундаж настай эмэгтэйн нүдэнд нулимс цилэгнэв.

Энэ хүртэл сонссон эмэгтэйчүүдийн сэтгэл маш ихээр хөдөлсөн байлаа.

Яасан ч өрөвдөлтэй охин бэ дээ! Яасан сайн охин бэ! Яасан зоригтой эмэгтэй вэ!

Энэ хүрээд Занг Еэгийн бийр улам хурц болж, бийрний зуралт бүрээр үгнүүд үсэрч гарч ирэх гэж байгаа мэт санагдана.

*Тэр дайнд явах гэж арван мянган бээрийг туулж,

Нисэх мэт уулсыг даван давхина.

Хойд зүгийн салхи дайны чимээг цууриатуулж.

Төмөр хуягт хурц гэрэл гялбахад

Зуун тулаанд жанжид амь үрэгдэнэ.

Баатар цэргүүд арван жилийн дараа эргэж ирлээ.

Тэр эргэж ирсэн даруйдаа Тэнгэрийн Хүүтэй уулзав.

Тэнгэрийн хүү агуа танхимын сэнтийдээ залран суухдаа

Арван хоёр хэргэм зэрэг олгов.

Зуу зуун мянган алтны шагнал санал болгохдоо

 Хаан түүнээс хүслийг нь асуув

"Муланд сайд болох хүсэл байхгүй ээ,

би зөөлөн салхис хөлөглөн гэртээ л харимаар байна.***

Бүгд л дахин гайхшран, хөшлөө.

Дайнд олон хүн үхэхэд Мулан амьд үлдлээ гэж үү?

Хаан түүнийг шагнах гэхэд тэр сайд болохоос татгалзлаа гэж үү?

Занг Еэ үргэлжлүүлэн:

***Аав ээж нь охиноо ирж байгааг сонсоод

Гэрийнхээ гадаа тэврэлдэн хүлээнэ

Эгч нь дүүгээ ирж байгааг сонсоод

Энгэсэгээ түрхээд хаалга руу ширтэнэ

Дүү нь эгчийгээ ирж байгааг сонсоод

гахай, хонь гаргах гээд хутгаа ирлэнэ.***

Хүн бүрийн толгойд л төсөөлөгдөж байлаа.

Тэдний гэр бүлийн хүн дайнаас амьд, эсэн мэнд эргэж ирж байгаад бүгд баярлаж, найранд бэлдэж байна.

Энэ хүртэл уншаад Су Нагийн хоолой нь зангирав. Энэ түүх түүний эмзэг сэдвийг хөндсөн мэт үргэлжлүүлэн уншихад хоолой нь зангирч, нулимс дуслуулан зогслоо.

Занг Еэ, Су Наг чөлөөлөөд өөрөө ярьж эхэлнэ.

**Би зүүн талынхаа хаалгаа нээгээд

Баруун өрөөнийхөө буйдан дээр суулаа.

Дайны өмсгөлөө тайлаад

Хуучин даашинзаа өмслөө.

Цонх руу ширтэнгээ үүл мэт үсээ янзлаад.

Толинд харан шаргал цэцгийн нунтаг нүүрэндээ түрхлээ

Хаалгаар гараaд нөхөдтэйгээ уулзахад

Тэд цочролд орон мэлэрцгээв

Арван хоёр жилийн турш хамтдаа дайтчихаад

Тэд Муланийг... охин байсныг мэдээгүй аж!**

Шиао Жиангийн цус нь буцалж, сэтгэл нь огшиж байлаа!

Хажууханд нь нэгэн бүсгүй нулимс урсган уйлна.

Дуут найрагт гаргасан үзэгдлээс болж хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байлаа!

Эцэст нь Занг Еэ инээсхийгээд хүмүүсээс асууж байгаа аятай зүйл бичнэ:

*Эр туулай үсрэн харайна

Эм туулайн нүд бүлтэгнэнэ.

Хоёр туулай зэрэгцэн харайн явахад...*

Түүний бичих сүүлийн үгс хамаагүй их хүч ашиглан бичигдэнэ.

*Миний эр, эмийг яаж мэдэх юм?*

Түүнийг асуултаа бичиж дуусмагц, танхим чив чимээгүй боллоо!

Занг Еэ бийрээ тавихаасаа өмнө "Муланы дууль"-г хатаахаар өргөж тавив.

Чэн Мо уншиж дууссаныхаа дараа царай нь цонхийж, ярвайв. Түүний сурагч ах дүүс ч мөн хэлэх үггүй болцгоолоо!

Мастер Вэй сандалынхаа түшүүрийг алгадаад сэтгэлээ сэргэтэл инээнэ. " 'Миний эр эмийг яаж мэдэх юм?' гэдгийг сайхан хэллээ! Гайхалтай! Гайхалтай! Гайхалтай!"

Энэ мөчид Мастер Зоүгийн сэтгэл хөдлөл ч мөн адил үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Тэр Занг Еэ-гийн бичсэн "Муланы дууль"-г гайхан биширч, цочирдсон аятай Занг Еэ рүү ширтэнэ.

Тийм ээ! Тэр жинхэнээсээ цочирдсон байсан юм!

Вү Зэкүйний нүд нь гялалзана.

Тэнд байсан бүх эмэгтэйчүүд гайхширсан байлаа!

"Хуа Мулан? Тэр бол бүх эмэгтэйчүүдийн үлгэр жишээ!"

"Тийм шүү! Эмэгтэй хүн ийм л байдаг! Хэн эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй эн зэрэгцэхгүй гээв?"

"Эрчүүдийн чаддаг бүхий л зүйлийг эмэгтэйчүүд ч бас чадна!"

Эмэгтэйчүүд бүгд л баярлаж байлаа. Энэ "Муланы Дууль" тэдний зүрх сэтгэлд хүрч чадсан юм!

Туулайг чихнээс нь барихгүй бол эр эмийг нь мэдэхгүй. Эр туулайн хөл үргэлж л тийчэгнэж, эм туулайн нүд бүлтэгнэдэг. Тэр үед л ялгаж чадна уу гэхээс зэрэгцэж гүйж байвал яаж ялгах юм?

"Гайхалтай!!" Мастер Зоү алга ташиж эхэллээ!

Энэ мөчид алга таших хүмүүсийн тоо нэмэгдэж "Дэндүү биширмээр байлаа! Өнөөдөр ёстой л сургамж авлаа. Хэчнээн хүчирхэг байсан ч, илүү хүчирхэг нэгэн байж л байдаг гэдэг шиг"

Муланы дууль дэндүү сайн бүтээл болсон!

Хүмүүсийн бишрэн шүтэхээр тийм гайхалтай бүтээл боллоо!

Чэн Могийн дуут найраг 1000 гаруй үгтэй байсан болохоор түүнийг дажгүй байсан гэж бодож байсан хүмүүс одоо энэ хүүгийн бичсэн дуут найрагтай харьцуулахад Чэн Могийнх хог л мэт байлаа. Чэн Мо найраг дээрээ эрчүүдийг магтаж, эмэгтэйчүүдийг гай, барцад мэтээр дүрсэлсэн нь тийм ч авууштай байгаагүй. Одоо ингээд харахад Чэн Могийн үгийн найруулга балчир хүүхдийнх мэт харагдаж, магтаал хүртэх эрхгүй мэт харагдана.

Энэ хүүгийн Вү Зэкүйнд зориулж бичсэн дуут найргийг л хараач дээ. Тэр эмэгтэйчүүдийн талаар бичихдээ хэнийг ч доромжлоогүй. Чиний бичсэн эрчүүд өндөр албан тушаалтан болохыг хүсэж байхад, энэ хүүгийн бичсэн эмэгтэй өндөр албан тушаал хүсээгүй. Тэр шагнал урамшуулал хүсээгүй, зөвхөн гэртээ л харихыг хүссэн. Чиний бичсэн эрэгтэй олон зүйл дээр гомдоллож байхад, энэ хүүгийн бичсэн эмэгтэй аавыгаа улсынхаа төлөө цэрэгт яваагүй гэж цаазаар авахуулахаас айн оронд нь эр хүний дүрд хувиран цэрэгт явсан. Аавынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө тэр тулалдсан. Тэр 10 жилийн дараа гэртээ эргэж ирэхийн өмнө дайны талбарт ухаанаараа өөрийгөө хуяглаж, дайснаа дарсан.

10 жил!

Сул дорой эмэгтэй хүн!

Тэр зарим эрэгтэй хүний хийж чадахгүйг чадсан!

Чэн Мо болон энэ хүүг харьцуулах юм бол тэдний зөрүү дэндүү хол байна. Хүүгийн бичсэн Муланы дууль нь бүх талаараа Чэн Могийн зохиолын эсрэг байсан. Мөр бүр нь Чэн Могийн нүүрийг алгадаж буй мэт.

Чэн Могийн царай нь ярвайлаа. Тэр Занг Еэг ийм найраг бичнэ гэж огтхон ч төсөөлөөгүй!

Занг Еэ, Чэн Мо руу хараад "Ахиад хэлье, чиний бичсэн зүйл бол юу ч биш. Огтхон ч дуут найраг биш." гээд өөрийн бичсэн рүүгээ заагаад "Энэ бол жинхэнэ дуут найраг. Чинийхтэй харьцуулашгүй!"

Чэн Мо ууртайгаар "Миний найргийг шүүмжлэх чи ямар эрхтэй юм?"

Гэнэт мастер Зоүгийн нүд нь гялалзлаа.Их удаан бодсоны эцэст тэр гэнэт ухаарсан аятай инээгээд "Бяцхан Чэн, чиний урд байгаа хүн бол чиний найргийг шүүмжлэх бүрэн эрхтэй хүн. Хэрвээ тэр чиний найргийг юу ч биш гэж байвал чинийх юу ч биш л гэсэн үг. Хэрвээ түүнд шүүмжлэх эрх байхгүй бол энэ улсад өөр шүүмжлэх эрхтэй хүн ховор биз. Зохиолын хүрээнд энд байгаа бүх нийлээд ч түүний хаана ч хүрэхгүй!" гэж хэлээд Занг Еэ рүү хараад инээлээ. "Залуу минь, би чамайг хэн гэдгийг чинь мэдчихсэн!" гэв.

Чэн Мо гайхан зогсоно. Мастер Зоү юу яриад байгаа юм бол?

Түүнд шүүмжлэх эрх байгаа гэж үү? Ямар эрх?

Бас юун энд байгаа бүх хүн түүнтэй эн тэнцэхгүй гэж? Байж боломгүй юм!

"Аа?"

"Хэн юм?"

"Настан Зоү мэдэх юм уу?"

Бүгд л сонирхож байлаа. Энэ залуу хэн юм бол?! гэж.

Мастер Вэй болон бусад яруу найрагчид гайхшран харна. Зарим нь амандаа бувтнаж эхэллээ!

Мастер Зоү чангаар инээгээд "Би аль эрт л таах ёстой байсан юм. Энэ улсад Муланы дууль шиг гайхалтай бүтээлийг ингэж газар дээр нь бичих чадвартай ганц л хүн байгаа!"

Эцэст нь, арай сийрэг ухаантай хүмүүс нь эхнээсээ ухаарч эхэллээ!

Улсад яруу найраг болон хоёр мөртдөө сайн хэдхэн л хүн бий. Харин захирал Вүгийн урьсан хүн? Тэр бас Пэкин Их Сургуулийн багш Су Наг таньдаг.

"Новш гэж!"

"Тэнгэр минь! Тэр Занг Еэ байна!"

"Чи Занг Еэ багш байна!!"

Бүгд л цочролд орцгоолоо. Хэн ч ийм зүйлийг төсөөлж байсангүй!


Сэтгэгдэл үлдээх

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Анги: 373 – Мулааны дууль төрсөн нь

Найзууд

idiomatic-dormant